УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн МАН-ыг баярлуулж, АН-ыг шоконд оруулаад буй. АН-ын гишүүдийн хувьд энэхүү ялагдлаа эрүүлээр ухамсарлаж, намд нь шинэчлэл хэрэгтэй гэдгийг ойлгож, намын удирдлагаа солих, намаа шинэчлэх тухай ярьж эхлээд байна.
Ямартай ч зарим гишүүд нь шаардлага хүргүүлж, Ц.Оюунгэрэл намын дарга болохоор зориглож буйгаа мэдэгдлээ.
Тэгвэл твиттер хуудсанд Ерөнхий сайд асан С.Баяр АН-ын сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа ийнхүү илэрхийлсэн байна. Тэрбээр “АН одоо сэргэ, ухаан сийл, зориг гарга. Монгол гэрийг 2 багана босгодог шиг, Монголын төрийг 2 том нам авч явна. 1 том багантай бид байж үзсэн. Бүтээгүй. Ачааг хамт үүрэлц. МАН бүү хөөр. Хүнд жилүүд айсуй. Ардын тань амьдрал хэцүү байгаа шүү. Чадалтай нь өгөөмөр, өрөвч байдаг…” хэмээв.