АНУ-ын Виржиниа мужийн Хенрико хотын оршин суугч Ольга Ритчи толгой нь маш хүчтэй өвдөж гэнэ. Тиймээс өвдөлт намдаах эм авахаар ойрхон орших дэлгүүр лүү орсон байна. Ингээд тэрбээр толгойны эмнээс гадна лотоны тасалбар авсан нь гэнэт баяжих шалтгаан болжээ.
Эмэгтэй гэртээ хариад лотоны тасалбарынхаа хамгаалалтын давхарыг хуулсан аж. Хэсэг хугацааны дараа лотоны ялагчийг зарлахад америк бүсгүй нүдэндээ ч итгэсэнгүй. Тэр ялагч болсноос гадна төсөөлж ч байгаагүй хагас сая долларын эзэн болжээ.
“Би нүдэндээ ч итгээгүй, ухаан алдах дөхсөн” хэмээн Ольга сэтгүүлчдэд ярьсан аж. Ольга шагналынхаа мөнгөний зарим хэсгийг тэтгэвэрт гарахаараа зарцуулахаар хадгалах гэнэ. Түүнчлэн тэрбээр гэрээ засахаар төлөвлөж байна.
Харин толгойн өвдөлтийн тухайд тэрбээр одоо биеийн байдал нь тун хэвийн гэжээ.
Эх сурвалж: korrespondent.net