Эрүүл мэнд

Эрдэмтэн судлаач Б.Ринчингийн хүү Р.Арслан Сасакавагийн нэрэмжит шагнал хүртлээ

Эрдэмтэн судлаач Б.Ринчингийн хүү Р.Арслан ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналыг өнгөрсөн Баасан гарагт (2017.05.26) хүртлээ.

Тэрээр хувийн шалтгаанаар биечлэн ирж амжаагүй байна. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг түүний энэ шаганалыг төлөөлөж гардан авчээ.
А.Цогцэцэг сайд шагнал гардуулах үеэр уг  шагналыг олгосон явдалд МУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон хувиасаа гүн талархаж байгаагаа илэрхийлэв. Р.Арслан гуайн захиснаар ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхий захирал Др.Маргарет Чан, ДЭМБ-ын Сайн санааны элч төлөөлөгч, Ниппон Сангийн дарга Ноён Ёхэй Сасакава доктор Блүмбэрг, доктор Окочи, Монгол болон Унгар улсын эрүүл мэндийн салбарын өөртэйгээ хамтран зүтгэж байсан хамт олонд талархал илэрхийлснийг нь дамжуулсан байна.
 Манай улсын эрүүл мэндийн салбарт Р.Арслан гуайн оруулсан хувь нэмэр их байдаг.  Тэрээр элэгний В вирусын тархалтыг бууруулах, таслан зогсоох чиглэлд вакцинжуулалт болон тархалтын судалгааг амжилттай хийж,  үр дүнд нь элэгний В вирусын эсрэг вакцинжуулалтыг нэвтрүүлсэн зэрэг ач гавьяатай хүн юм.
Харин ДЭМБ-ын Ерөнхий захирал, хатагтай ДР Маргарет Чан элэгний өвчлөлийн эсрэг тэмцэж буй олон орнууд байгаа ч Монгол Улс тэднийг тэргүүлж, сайн ажиллаж байгааг онцолж сайшаасан байна.
Эх сурвалж: ЭМЯ
Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close