Америк, Хятадын эрдэмтэд бие махбодод ус дутагдсанаар хүн хоёр цагийн нойроо алддаг болохыг илрүүлжээ. Судлаачдын мэдээлснээр хэрвээ бие махбод усгүйжвэл сайн унтаж чадахаа больдог гэнэ. Ийм байдлаар хүн дор хаяж 2 цагийн нойроо алддаг байна.
Тэд 9559, мөн 11 903 хүн оролцсон хоёр туршилт явуулаад шээсний ерөнхий үзүүлэлт, шөнө хэрхэн амарсан тухай мэдээллийг нь судалжээ. Гэтэл усгүйжсэн бие махбод өөрийгөө хамгаалаад вазопрессин хэмээх антидиуретик даавар боловсруулж, бие махбодод шингэнийг барьж байжээ. Энэ нь эрт нойр сэргэх нэмэлт хүчин зүйлс болж байв. Үүнээс гадна хоол боловсруулалт, сэтгэл санаа, стресс зэрэг нь нойргүйдэх шалтгаан болдог.
Эх сурвалж: iz.ru