СЕХ-оос мэдээлэл хийж байна. Монгол Улсын Их хурлын найм дахь удаагийн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа 22:00 цагт дууслаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Санал хураалтын дүнг танилцуулах ажил эхэлнэ. 2070 хэсэгт санал хураалтын дүн гарна. Хоёр янзын дүн гарна. Эхлээд 2070 санал авах хэсгийн байруудад ажиглагч нарт хэвлэж өгнө. Хэвлэж өгөх ажиллагаа 10-15, зарим газар 20 минут болох байх. СЕХ-нд ирэхээс өмнө намууд, эвсэл, нэр дэвшигчид дүнгээ авна.
Нам эвсэл, нэр дэвшигчидийн дүнг хэвлэж өгсөний дараа СЕХ-ны серверт дүнг дамжуулах ажил хийгдэнэ.
Сонгуулийн ерөнхий хороон дээр сонгуулийн дүн гарна. 400 гаруй хэсэг нь сүлжээнд холбогдоогүй учраас дүн саатаж болзошгүй.
Хэсгийн хороод дээр аянга цахилгаан буусан мэдээлэл байна. УОК-оос энд арга хэмжээ авч ажиллаж байна. Хэнтий аймгийн Мөрөн сумын нэг санал авах байр үерт авсан. Увсын гурван хэсгийн байранд аянга бууж, санал тоолох төхөөрөмж эвдэрсэн мэдээлэл ирсэн. Мэдээлэл технологийн төвөөс шуурхай ажилласны үндсэн дээр сумдын машиныг засах ажил хийгдсэн байна.
Сэлэнгийн хоёр хэсгийн хороон дээр аянга буусан. Машин техникийг хэвийн ажиллагаанд оруулсан” хэмээв.