УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Харин санал өгөх сонгогчийн тоо УБЕГ-аас мэдээлснээр 2 сая 624 байна. Сонгогчийн нэрсийн жагсаалтад орсон эсэхээ election.burtgel.gov.mn хаягаар орж регистрийн дугаараа хийгээд шалгаж болно.

Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас энэ удаагийн сонгуулийг УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу явуулах онцлогтой. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч санал авах 2,070 байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, амны хаалт, бээлий зэргийг сонгогчдод зориулан бэлтгэсэн” тухай өчигдөр  СЕХ-оос мэдээлээд байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн