Засгийн газар 2020 оны 6 дугаар сарын 23-ны Мягмар гаригт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төв, Говьсүмбэр аймгуудад энэ сарын 21 болон 22-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар Монгол Улсын Шадар сайд танилцуулга мэдээлэл хийв. Хохирсон айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх ОБЕГ-аас ирүүлсэн саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд уламжилж, зөвшөөрөл авснаар УОК-иос шуурхай шийдвэр гаргалаа.
Энэ хүрээнд Төв, Говьсүмбэр аймгуудад орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн уруйн үерт нэрвэгдэж, орон гэргүй болсон 51 айл өрхөд тус бүр иж бүрэн таван ханатй гэр олгохоор шийдвэрлэлээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс