Америкийн Johnson & Johnson арьсыг илүү цайвар харагдуулдаг кремээ худалдаанаас татаж байна. Ийм шийдвэр гаргах болсон нь тус улсад африк гаралтай америк Жорж Флойдын үхлээс хойш арьс өнгөний үзлийн эсрэг давалгаа үүссэнтэй холбоотой аж.
“Майна хар цэг арилгах бүтээгдэхүүнүүд, мөн Neutrogena, Clean & Clear-ын цувралууд цайвар, цагаан арьс таны арьсны төрөлх өнгөнөөс илүү дээр гэсэн сэтгэгдэл төрүүлж байна” гэж компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
Johnson & Johnson-ы төлөөлөгчид эрүүл л байвал ямар ч арьс сайхан гэж хэзээ ч бодож байгаагүйг онцлон тэмдэглэсэн байна.
Neutrogena Fine Fairness, Clear Fairness-ын бүтээгдэхүүнд албан ёсны сайтаас алга болж, хэсэг хугацааны дараа дэлгүүрүүдээс бүрмөсөн үгүй болох юм байна.