Шведийн хоол судлаач Фредерик Паулун амттанд дурладгаа хэрхэн хурдан хугацаанд зогсоох зөвлөгөө өглөө. Ингэхийн тулд маш энгийн хэрнээ үр дүнтэй дүрмийг хэрэгжүүлэхэд л хангалттай гэнэ.

Үр дүнд хүрэхэд ердөө нэг долоо хоног хэрэгтэй. Эхний өдрүүд хэдий хүнд ч давж чадах нь чухал. Энэхүү энгийн арга бол хоол хүнснээсээ нэг долоо хоногийн хугацаанд өглөөний нэвс, чихэрлэг ундаа, жигнэмэг болон гурилан бүтээгдэхүүн, амттанаа хасах ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл амттанаас татгалзаж, удаан үйлчилгээтэй нүүрс усаа хорихгүй байхад л хангалттай. Энэ үед жимс, жимсгэнэ ч идэхгүй байх хэрэгтэй. Харин хэдэн долоо хоногийн дараа дахин хэрэглэж болно.

Энэ хүнд үед идэвхтэй хөдөлгөөнтэй байж, стрессээс зайлсхийж, дуртай зүйлсээ хийж, сайтар унтаж амарч, шингэн сайн уух хэрэгтэй. Мөн тогтмол хооллож, хагас боловсруулсан бүтээгдэхүүний оронд самар, үр, уураглаг хүнс хэрэглээд үзээрэй.

rg.ru

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн