Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.23/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн нийтэд 9186 сая халдварын тохиолдол илэрч, 473 мянган хүн нас баржээ. Мөн дэлхий дахинд нийт 4.9 сая хүн эдгэрч, 3.7 сая өвчтөн эмнэлэгт эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт Бразилд 14 мянга, АНУ-д 23 мянга, Энэтхэгт 15 мянган тохиолдол илэрлээ.
ДЭМБ өндөр хөгжилтэй орнуудад тархалт өндөр байгаа нь санаа зовоож байна гээд сүүлийн үед залуучуудын дунд халдвар голомтлон гарч буйг сэрэмжлүүлжээ. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 7250 гаруй шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 24-150-оор нэмэгдлээ.
Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 5000 гаруй хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан байна.
119 дугаарт 161 дуудлага ирж, эмнэл зүйн шинж тэмдгийн тухай зөвлөгөө авчээ. Нийт утастсан хүмүүсийн 60 гаруй хувь нь амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирсэн байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.