Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн маргаашаас эхлээд энэ сарын 25-ны өдрийг дуустал гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Мөн санал хураах өдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 24-ний лхагва гарагт нийслэлийн хэмжээнд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг Нийслэлийн соёл урлагийн газар, холбогдох бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад,
гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагад тус тус үүрэг болгосон байна.