Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор батлагдсан “МУ-ын Их хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад короновируст халдвар, /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу НМХГ-аас сонгуулийн хэсгийн хороод, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн штабуудад эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сахиулах тухай, хоолны хордлого халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай 2 төрлийн мэдэгдэл хүргүүллээ.
Мөн 2020 оны 06 сарын 24-ний өдөр нийслэл дэх сонгуулийн санал авах 451 байранд улсын байцаагчид эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүрэгтэй ажиллахын зэрэгцээ хариуцсан хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй эсэхэд давхар хяналт тавьж илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах юм.
Засгийн газрын 188 дугаар тогтоол, НМХГ-аас гаргасан 2 төрлийн мэдэгдэл, улсын байцаагчдын ажиллах хуваарь чиг үүргийг доорх зурагнаас үзнэ үү