Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.22/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд 9.330 сая халдварын тохиолдол илэрч, 469 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт Бразилд 14 мянга, АНУ-д 23 мянга, Энэтхэгт 15 мянган тохиолдол илэрлээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 122 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барсаг бөгөөд өнгөрсөн хавар 3 сард нэг саяар нэмэгдсэн байна.
Өчигдөр буюу 24 цагийн дотор ОХУ-д 7728 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 44-147-оор нэмэгдлээ. Тувад 147 тохиолдол, Эрхүүд 191 тохиолдол илэрсэн. Тиймээс Оростой хил залгаа аймгийнханд анхааралтай байна уу.
Манай улсад 2183 иргэн ажиглалтад байна. Үүн дотор 1-5 насны хүүхэд 115, жирэмсэн 46, архаг өвчтэй 277 хүн байна. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 6000 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан байна.
119 дугаарт 120 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 2 орноос 3 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна. Иргэдээс сүүлийн үед хүмүүс назгайрч, амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.