Зургаа хүртэл насны хүүхдүүд коронавирусийн хамгийн аюултай тараагчид. Германы халдварт өвчин судлалын төвийн эрдэмтэд ийм дүгнэлт гаргажээ.
Герман, Их Британи, Норвегийн эрдэмтдийн багийн олж мэдсэнээр коронавирусаар халдвар авсан бүх үеийн хүмүүс биологийн шингэн дэх ижил хэмжээний эмгэг төрүүлэгч тоосонцор агуулдаг болохыг тогтоожээ.
Зургаан нас хүртэлх тээвэрлэгчдийн гуравны нэг нь өвчнийг бусдад дамжуулж болох бөгөөд насанд хүрэгсдийн бараг тал нь “ийм” чадвартай байдаг. Гэхдээ сургуулийн өмнөх насны хүүхдүүд маск зүүх, нүүрэндээ хүрэхгүй байх, гараа тогтмол угаах зэрэгт заншаагүй.
Үүнээс гадна хүүхдүүд байнга шалан дээр тоглож, янз бүрийн эд зүйлсийг “амтлах” нь элбэг. Дээр нь бага насны хүүхдүүд шинж тэмдэггүй өвчлөх нь их байдаг нь байдлыг улам хүндрүүлдэг байна. Эдгээр бүх хүчин зүйлс нийлээд хүүхдүүдийг вирус тараагчдын хамгийн аюултай ангилалд оруулжээ.