Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.20/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд коронавирусний халдвараар хоногт 166 мянган хүн өвчилжээ. Энэ нь 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн тохиолдлын хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. ДЭМБ-аас хүн хоорондын зайг барих, өвчтэй бол гэртээ байх, амны хаалт зүүх, гараа угаах, ханиаж найтаах бол тохой руугаа найтаах зэрэг ариун цэврийн дэглэмийг мөрдөхийг анхааруулсаар байна.
Хойд хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 79042 хүн шинээр халдвар авч, 181 хүн нас баржээ. Буриад, Тува улс Чита мужид халдвар хоногт 54-115 тохиолдлоор нэмэгдсэн байна. Тувад нийт халдвар 2998 болсон бол Буриадад 2466 болжээ. Читад халдвар өмнөх өдрийнхөөс 39-өөр нэмэгдсэн байна.
Хил залгаа муж улсад тархац урьдын адил өндөр хэвээр байгаа учир анхаарал болгоомжтой байхыг сануулъя. Монгол Улсад ажиглалатад 1700 гаруй хүн байна.