6-р сарын 19-ний өдрөөс эхлэн /circuit break/ олон нийтийн хөл хорионы дэглэмийг бууруулах хоёрдугаар үе шат хэрэгжиж эхэлж байгаа ба энэ хугацаанд иргэд та бүхэн виз сунгуулах бол доорх зааврын дагуу Цагаачлал, шалган нэвтрүүлэх байгууллагаар үйлчлүүлнэ үү!

Цагаачлал, шалган нэвтрүүлэх байгууллагаас виз сунгалтын үйлчилгээ авахдаа та цахимаар хандах боломжтой ба нэн шаардлагатай тохиолдолд доорх QR кодыг уншуулан урьдчилан цаг авснаар биечлэн очих боломжтой.

Танд өгөдсөн цагаас 15 минутын өмнө очсон байхыг анхаарч цагаа зөв тооцох ба SafeEntry порталд бүртгүүлж нэвтрэх болно. Цаг авсан тухайгаа нотлох захидал, цахим шуудан зэргийг бэлдэж очихыг зөвлөж байна.

 

Сингапур дахь Элчин сайдын яам

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн