2020-06-19 10:381min00

Хөл хориог долоодугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгах санал гаргажээ

102556469_149785446656583_5233358394046721535_o

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн удирдаж буй Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр /2020.06.18/ Төрийн ордонд болсон билээ. Энэ үеэр хөл хориог дахин сунгах саналыг гаргасан байна.

Тодруулбал, энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог ирэх долоодугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгах саналыг гаргаж, хэлэлцжээ. Гэхдээ дээрх шийдвэр нь албан ёсных биш гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өчигдөр мэдээлэл хийх үеэрээ хэлжээ.