Өвөрмонголын багшийн их сургуулийн археологичид Хүннүгийн үед одон орон судалж байсныг илрүүлжээ. Археологичид одоогоос хоёр жилийн өмнө Иншан уулнаас хоорондоо 1000 метрийн зайтай таван чулуун нүх олсон байна.
Эдгээр нь МЭӨ 475-221 онд хамаарагдах 2-7 см гүн, 6-10 метр диаметртэй Сугар, Бархасбадь, Буд, Ангараг, Санчир гаригийн байрлалыг өнгө ялгаатайгаар тооцоолон дүрсэлсэн гэж үзэж буй юм байна.
Хүннүгийн хаан Модун Шанью МЭӨ 204 онд дайснуудаа дарахдаа уулын бэлд эдгээр гаригийг дүрсэлж, мөргөл үйлдсэн байж магадгүй гэнэ.