НӨАТ-ын урамшууллын 2020 оны зургаадугаар сарын сугалааны тохирол зургаадугаар сарын 21-ний ням гарагт болно. Тохирлын нэвтрүүлгийг “Боловсрол” телевизээр орон даяар шууд дамжуулах юм.
Тиймээс иргэд 2020 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа зургаадугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг байна