Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.17/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд нийт 8.241 сая халдварын тохиолдол илэрч, 444 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт халдварын тоо 132 мянга, нас баралт 6000-аар нэмэгдлээ.
Энэ нь халдвар 14 мянга, нас баралт 3000-аар нэмэгдсэн хэрэг юм. Ялангуяа Бразил улсад нэг өдөрт 30 мянган тохиолдол шинээр илэрлээ. Мөн Шинэ Зеланд зэрэг цар тахлыг даван туулсан гэж зарласан улсуудад дахин халдвар гарч эхэллээ.
Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8248 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 51-93-аар нэмэгдлээ. Тувад 81, Буриадад 51, Эрхүүд 319, Читад 85 тохиолдол илэрсэн. Тиймээс Оростой хил залгаа аймгийнханд анхааралтай байна уу. Мөн Бээжинд гарсан халдварын шинэ голомтыг ДЭМБ-иас онцгой тохиолдол гэж үзсэн. Хятадын Засгийн газраас нийт 23 тойрогт хатуу хөл хорио тогтоогоод байна.
Манай улсад 1854 иргэн ажиглалтад байна. 18 хүн нэмэгдэж, 174 хүн ажиглалтаас гарлаа. Орон нутгийн 15 галт тэргэнд 4532 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг буюу хэвийн гарсан байна.
119 дугаарт 143 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 2 орноос 3 хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс сүүлийн үед хүмүүсийн анхаарал суларч, амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол маш их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Мөн гадаадаас ирж байгаа ачаа, илгээмжийг сайн ариутгахыг хүссэн байна.