Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болно. Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг тавдугаар сарын 28-ны өдөр болж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн билээ.
Шүүхээс Б.Нямдаваа болон Н.Номтойбаяр нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт товлон зарласан.