Ялалтын 75 жилийн ойн парадад оролцох Монгол дайчид Москва хотод буулаа

2020-06-17 09:141min0
103530475_2755558594723776_8078052347436220794_n

Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ.

Тус шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугаас тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилгыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн аван цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон юм.

Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох Монголын багийн бие бүрэлдэхүүнийг энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансарын хүчний “Ил-76” онгоц ирж аван, Монголоос Москва хотноо хүргэжээ.

ОХУ-ын БХЯ-аас цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүнд гурван удаагийн Ковид19-ийн шинжилгээ хийсэн ба халдвар аваагүй нь тогтоогдсон учир зургаадугаар сарын 15-ны өдрөөс ОХУ-ын БХЯ-ны харъяа сувилалын газарт байрлаж цэргийн парадын бэлтгэлдээ гараад байна.

Энэ жилийн цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирээд байгаа бөгөөд 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэлийг хийхээр төлөвлөгдөж байна.

 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй