Сонгино түүхээр гэрээсээ гарсан хүүхдүүд хадан хясаанаас унаж, нас барсан байдалтай олджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Нүүрстийн-Ам гэдэг газар зургаадугаар сарын 14-ний өдөр сонгино түүхээр гэрээсээ гарсан хоёр хүүхэд Хар боом гэх 600 орчим метр өндөр хадан хясааны 70 орчим метр өндрөөс унаж нас барсан харамсалтай явдал болсон байна.
Цагдаагийн байгууллагын хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өчигдөр хүүхдүүдийн цогцосыг өндрөөс буулгасан байна.
Нас барсан хүүхдүүд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат 15 настай, эрэгтэй И, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат 17 настай, эрэгтэй С нар байжээ.