Зуны аагим халуун хөл гуталдаа багтахааргүй болдог зовлонд эмэгтэйчүүдийн олонх нь мэднэ. Хөл бамбайж хавагнаснаас болоод гутал барьж, биед тав тухгүй болдгоос гадна өвдөлт үүсгэдэг.
Тэгвэл хөлийн хаван, ядаргааг япончуудын хэрэглэдэг энгийн хоёр дасгалаар засаж болно. Энэ дасгал венийн судасны бүдүүрэлд ч мөн тустай. Дасгалыг хийсний дараа хөл хөнгөж, ядрах, хүнд оргих нь багасна.
Кенто Накаяамагийн энэ дасгалын техник маш энгийн бөгөөд хэн бүгд хийх боломжтой.
Дасгал 1.
Сандал дээр суу. Нуруу цэх, хөл өвдөг хэсгээрээ тэгш өнцөгт үүсгэн нугарсан байх ёстой. Зүүн хөлөө тэгшлээд биеэрээ өлмий рүүгээ суна. Гүн амьсгаа гаргаж, шулуун хөл рүүгээ сунаад, гараараа хөлийн уландаа хүрээрэй. Энэ байрлалдаа 2-3 минут облно. Үүний дараа амьсгалаа авч, эргээд хэвийн байдалдаа орно. Дасгалыг нөлөө хөлдөө мөн хийнэ. Хамгийн гол нь дасгал хийж байхад нуруу цэх байх ёстойг анхаараарай.
Дасгал 2.
Энэ дасгалыг хийхийн тулд зузаан ном, эсвэл спорт тавцан ашиглаарай. Тавцан, эсвэл номоо шалан дээр тавихдаа хананд тулгавал цааш гулгахгүй. Ном, тавцан дээрээ хөлийн хуруунаараа дээш авирч зогсоорой. Баруун тавхайгаа өсгийгөөрөө тултал дээшлүүлнэ. Баруун хөлийн тавхайгаараа аажмаар шал руу бууна. Энэ үед сунгалт мэдрэгдэж байх ёстой ч хүчтэй өвдвөл буруу хийж байна гэсэн үг. 1-2 минутын хугацаатайгаар гүйцэтгээд өмнөх байрлалдаа орно. Зүүн хөлөнд мөн давтана. Хамгийн гол нь дасгалыг гүйцэтгэж байх үед бие эгц шулуун байх ёстойг анхаар.
Эх сурвалж: zen.yandex.ru
Орчуулсан Э.МАРТ