НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж түрээсийн орон сууцыг өмчлөх хэлбэрээр иргэдэд хуваарилах талаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Тодруулбал, түрээсийн орон сууцуудыг түрээслээд өмчлөх хэлбэрт оруулснаар зорилтот бүлгийн иргэдийг өөрийн өмчлөлийн хямд өртөгтэй орон сууцаар хангах боломж бүрдэх аж.
Мөн тус хурлаар Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг Баянхошуу, Хөтөл орчмын дэд бүтцийн төвийн барилга байгууламж, шугам сүлжээ, Баянгол дүүргийн 13-р сургуулийн өргөтгөлийн барилга болон сургууль, цэцэрлэгийн 14 өргөтгөл, спорт заалыг нийслэлийн өмчид бүртгэх талаар хэлэлцэнэ.
НИТХ