Модонд хадаг уяхад модны бодисын солилцоо зогсож өсөлт нь удааширч цаашилбал үхэлд ч хүрэх аюултай болдог байна. Тэгхээр модонд хадаг уях биш уясан хадгийг тайлж авбал жинхэнэ буян болно.
Модонд уяж орхисон эд хэрэгсэлд моддоос гадна биологийн төрөл зүйл болох мэрэгч амьтад болон шувууд олноор орооцолдож ихээр хорогдож байгаа тул иргэдийг ойн сан бүхий газар болон ургаа модонд шашны эд зүйл, хадаг сэлтийг байршуулахгүй байхыг уриалж байна.
Экологийн Цагдаагийн Алба