Эдийн засаг, энх тайвны хүрээлэн судалгааны төвөөс дэлхийн хамгийн аюулгүй орны чансааг гаргажээ. Жагсаалтад 163 улс орноос Исланд улс дахин тэргүүн байр эзэлжээ.
Хоёрдугаарт Шинэ Зеланд улс орсон бол гуравдугаарт Португал улс бичигдсэн байна. Түүнчлэн хамгийн аюулгүй орнуудын тоонд Австри, Дани, Канад, Сингапур, Чех, Япон, Швейцар орсон аж.
Жагсаалтыг 2007 оноос эхлэн гаргаж байгаа юм.
https://mir24.tv