Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний таван сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны I улирлын байдлаар нийт 42.2 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 661.3 мянган ажиллагчид хамрагджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1.6 мянга буюу 3.9 хувиар, өмнөх улирлаас 114 буюу 0.3 хувиар өссөн байна. Харин ажиллагчид өмнөх оны мөн үеэс 18.1 мянга буюу 2.8 хувиар өсөж, өмнөх улирлаас 18.4 мянга буюу 2.7 хувиар мянгаар буурчээ.
Улмаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны I улирлын тайланд хамрагдсан 661.3 мянган ажиллагчдын медиан цалин 917.2 мянган төгрөг байна.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин I улирлын байдлаар 1259.7 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 101.8 мянган төгрөг буюу 8.8 хувиар, өмнөх улирлаас 17 мянган төгрөгөөр буюу 1.4 хувиар нэмэгджээ.