Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө 84.3 хувьтай биелжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5%-аар буурсан байна. Өнгөрсөн сарын төсвийн гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн нийт орлого 2,676.8 тэрбум төгрөг гарсан нь төлөвлөснөөс 15.7%-аар буюу 497 тэрбум төгрөгөөр дутсан үзүүлэлт байна.