УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шүүхийн захирамж гарчээ. Тодруулбал, өнөөдөр болох товтой байсан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурlыг энэ сарын 16 хүртэл хойшлуулсан байна.

Учир нь, шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хангажээ. Улмаар хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр Ж.Эрдэнэбат нарт ногдуулсан 10 тэрбум төгрөгийн барьцаа авах сахилгын шийтгэлийг өөрчилж, цагдан хорих захирамж гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбат тогтоолд заасан хугацаанаас өмнө 10 тэрбум төгрөгийн барьцааг шүүхийн дансанд шилжүүлээгүй учир ийнхүү цагдан хорих шийдвэр гаргажээ.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд буруутган яллагдагчаар татаад буй.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн