Казахстан Улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн онгоц хөөрчээ

2020-06-10 12:16
33

УОК-ын шийдвэрээр хилийн чанадад байгаа хүндэтгэн шалтгаантай иргэдээ шат дараатай татан авч байгаа билээ. Энэ удаа БНКУ-д байгаа иргэдээ татан авахаар МИАТ-ийн тусгай онгоц Улаанбаатар-Нурсултан чиглэлд өнөө өглөө хөөрлөө.

Улсын онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сард найман удаагийн захиалгат нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна.

Үүнд:

  • 6 дугаар сарын 10-нд Казакстан,
  • 6 дугаар сарын 11-нд Токио,
  • 6 дугаар сарын 15-нд Энэтхэг,
  • 6 дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
  • 6 дугаар сарын 18-нд Сөүл
  • 6 сарын 19-нд Франкфурт хот руу нислэг үйлдэх юм.

Мөн 6 дугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор чиглэл нь тодорхойгүй байна. Захиалгат нислэгээр ирэх иргэдийг өмнө тавьж байсан таван шаардлагын дагуу бүртгэх бөгөөд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлалтад байх шаардлагатай.