Нийслэлийн дүүргүүдээс УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах байруудад урьдчилан сэргийлэх хяналт тавьж, шалгаж байна.
НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Цагдаагийн газартай хамтран дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг хийж байна.
Дүүргийн хэмжээнд 2020 оны УИХ-ын сонгуулийн санал авах 99 хэсэгт хяналт шалгалтыг 42 хувьтай хийж байна. Хяналт шалгалтаар сонгуулийн санал авах байранд ажиллах ажилтан, албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах ажиллагаанд сургах, мэдлийг дээшлүүлж байна.
Харин шалгалтаар барилга байгууламжид галын дохиоллын систем суурилуулаагүй, цахилгааны нөөц эх үүсвэр байхгүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг стандартын дагуу байрлуулаагүй, авралтын зам гарцын схем зургийг хийгээгүй, монтажны утсанд механик гэмтлээс хамгаалсан хамгаалалтгүй зэрэг зөрчил илэрчээ. Санал авах байруудыг сонгуулийн санал авах өдрөөс өмнө ариутган халдваргүйжүүлэх аж.