2020-06-08 15:331min00

Улсын Их дэлгүүрийн нөхцөл байдалтай холбогдуулан зөвлөмж хүргүүллээ

101686305_257253882031552_8429691726581079678_n

“Улсын их дэлгүүр” ХК-ийн барилгад гал түймрийн аюул нүүрлэж, томоохон гарз хохирол тохиолдсонд Монголын Хөрөнгийн биржээс харамсаж байгаагаа илэрхийлэв. Үүний сацуу үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах чиглэлээр авбал зохих арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүллээ.

Зөвлөмжид, тухайн ХК-ийн хувьцааны үнэ ханшид нөлөөлөхүйц аливаа онцгой нөхцөл байдлын үйл явц, хохирлын хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хувьцаа эзэмшигч нарт тухай бүрт нь шуурхай мэдээлэх үүрэгтэйг нийт үнэт цаас гаргагчид анхааралдаа авахыг хүссэн байна.

Учир нь Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь Үнэт цаасны зах зээлд оролцогчийн хувьд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”, МХБ-ийн Бүртгэлийн гэрээнд заасны дагуу дээрх үүргийг хүлээдэг аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй