Улсын их дэлгүүрт /УИД/ өчигдөр гал гарсан билээ. Тэгвэл УИД-ийн түрээслэгчид өглөөнөөс эхлэн бараагаа тоолохоор дугаарлаж байна.
Улмаар тус дэлгүүрийн 5, 6, 7 дугаар давхар галд өртсөн бөгөөд өртөөгүй нэгдүгээр давхрын түрээслэгчдээс эхлэн тасаг тасгаар нь хэсэгчлэн, тооллогын багийнхныг бүртгэн оруулж байна. Түрээслэгч этгээд өөрийн 2-3 кассчин, ажилчны хамт орж буй ба ямар нэг цүнх, хайрцаггүй орж, гарахдаа юу ч авахгүй байгаа аж. Түрээслэгчид хэлэхдээ ихэнх нь даатгалтай, гэвч байдал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна гэж хариулсан бөгөөд ажилчдын хувьд тооллого хийхэд хяналтын үүрэг гүйцэтгэнэ гэв.