Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 6 дугаар сарын 3-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 203.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.8 сая ширхэг хувьцаа арилжжээ. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Өчигдөр “Мик холдинг” (MIK+15%) болон “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN+9.76%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дөрвөн-Уул” (DRU-10.77%) болон “Тээвэр дархан” ХК (TEE-7.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.48 хувиар өсөж, 16076.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,450,371,026,611 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ