Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа нь тодорхой болсон.
Дэлхий нийтийн хувьд Тогтвортой хөгжилд хүрэх тэргүүн зорилгын нэг нь ядуурлыг бууруулах, тэр дундаа туйлын ядуурлыг эцэс болгох явдал. 2030 он гэхэд үндэсний тодорхойлолтын дагуу ядуурлын бүх хэмжигдэхүүнээр ядуу амьдарч байгаа бүх насны эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдийн эзлэх хувийг наад зах нь хоёр дахин бууруулах зорилт “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-д бий.
Монгол Улс ядуурлын хамралтын хүрээг өрхийн хэрэглээнд тулгуурлан тооцдог бөгөөд үндэсний түвшинд тодорхойлсон ядуурлын шугамаас доогуур орлоготой хүн ам 2014 онд 21.6 хувийг эзэлж байсан бол 2016 онд 29.6 хувь болж өссөн.
Харин 2018 оны байдлаар ядуурлын түвшин 28.4 хувь болж, 2016 онтой харьцуулахад бага зэрэг буурсан хэдий ч гурван хүн тутмын нэг нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй хэвээр байна.
Үндэсний ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай хүн амын тухайн насны бүлгийн хүн амд эзлэх хувь 18 хүртэлх насны хүүхдийн хувьд хамгийн өндөр байгаа нь хүүхэд ядууралд өртөхөд хамгийн ойр, эмзэг байдгийн тод жишээ аж.
2014 онд 18 хүртэлх насны нийт хүүхдийн 29 орчим хувь нь үндэсний ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай аж төрж байсан бол 2018 онд энэ үзүүлэлт 36 хувь болж өсжээ. Түүнчлэн, 30-39 насны залуучууд бусад насанд хүрэгчидтэй харьцуулахад ядууралд өртөмтгий байна.
Үндэсний ядуурлын шугам бол өрхийн хэрэглээг мөнгөн дүнгээр илэрхийлж тооцсон үзүүлэлт бөгөөд ядууралд нөлөөлж буй өрхийн аж байдлын бусад олон хүчин зүйлийг бүрэн дүүрэн тодорхойлох боломжгүй сул талтай.
Тиймээс ядуурлыг олон хэмжээсээр үнэлж тооцох нь ядуурлыг бууруулах бодлогыг оновчтой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Үндэсний статистикийн хороо
Үндэсний статистикийн хороо
1 comment
Сайн уу
Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог.
Та бол сайхан зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм.
Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу?
Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг.
Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол
Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com
Бид танд талархаж байна