Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болжээ. Шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоосон байна. Шүүх хуралдааныг энэ сарын 16-ны 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэжээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан хэрэгт хамжигчаар оролцсон үндэслэлээр буруутган өнгөрсөн оны тавдугаар сард яллагдагчаар татаад байсан юм.