Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
СЕХ-ноос үнэмлэхээ авсан 606 нэр дэвшигчийн ХОМ-ийг цахим сүлжээнд байршуулав – updown.mn

СЕХ-ноос үнэмлэхээ авсан 606 нэр дэвшигчийн ХОМ-ийг цахим сүлжээнд байршуулав

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим системд байршууллаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд анх удаа бүртгүүлсэн.

Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нийт 606 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд хуульд заасан хугацааны дагуу өнөөдөр байршуулав.

Ингэснээр иргэд тухайн тойрогт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын байдалтай танилцах, улмаар олон нийтийн хяналт, оролцоог сайжруулах боломжтой юм.

One thought on “СЕХ-ноос үнэмлэхээ авсан 606 нэр дэвшигчийн ХОМ-ийг цахим сүлжээнд байршуулав

  1. 30 жил хөдөлмөрлөсөн эмч байна 2020-06-03 14:04 at 14:04

    Зарим нэг хүмүүсийн ХОМ ийг уншсаан. Ядуу буурай Монгол улсын баян иргэд байна лээ. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөөд энэ зэрэгт хүрсэн л гэх байхдаа. Гэхдээ хүн хөдөлмөрлөөд эд нар шиг баяждаггүй юм байна лээ. Монголд л лав биш шүү. Хэдэн тэрбумаар байтугай хэдэн саяар орон сууц авах ч хэцүү. Жирийн иргэн 6-7 орон сууц авах мөнгөөр үнэт эдлэл авдаг юм байна. Үнэхээр та нар тасарччээ ард түмнээсээ.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн