УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ. Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээнд нэр дэвшигчдийг гүтгэсэн, илт худал мэдээлэл тараасан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.
Тодруулбал, оны өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуульд зааснаар иргэд болон хуулийн этгээд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр илт ташаа мэдээлэл тараахыг хориглосон.
Хэрэв Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг хоёр сая төгрөг, аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торгохоор тусгасан байна.