Сан-Францискогийн 43 настай сувилагч Майк Шульц коронавирусийн халдвартай 6 долоо хоног тэмцсэний дараа бие галбир нь хэрхэн өөрчлөгдсөн зургаа дэлгэжээ.
“Энэ өвчин бие махбодод яаж муугаар нөлөөлж байгааг би харуулахыг хүслээ. Миний уушгины хэмжээ хатгалгаанаас болоод жижгэрсэн. Гэхдээ би өдөр ирэх тусам хүчтэй болж байна. Би өмнө нь байсан бие галбиртаа эргэн орно. Үүнд кардио дасгал тусална гэж бодож байна” хэмээн Майк Шульц бичжээ.
Өдөр бүр дасгал сургуулилалт хийдэг, булчинлаг биетэй энэ эр өвчний үеэр 22 кг туржээ. Тэрбээр Флоридад гей-наадамд оролцоод халдвар авсан аж. Халдвар авсныхаа дараа ханиалга нь аажмаар нэмэгдсээр халуурч эхэлжээ. Ингээд амьсгалж чадахгүй болоход нь эмнэлэгт хэвтүүлсэн байна. Шульц дөрвөн долоо хоног хагасын хугацаанд амьсгалын аппараттай байжээ.
“Би ухаан ороод өөрийгөө ч таниагүй. Толинд хараад бараг уйлах дөхсөн. Мэдээж ийм олон хоног эмнэлэгт байснаа мэдээд шоконд орсон” хэмээн ярьсан байна. Шульц бие нь маш сул, гар утсаа ч барьж дийлэхгүй байсан гэнэ. Мессэж бичих гэхэд гар нь салганан чичрээд бичиж ч чадахгүй байжээ.
Азаар 6 долоо хоногийн эмчилгээний дараа Майк Шульцын бие дээрдэж, аажмаар хэвэндээ орж байна.
Эх сурвалж: lifter.com.ua
Орчуулсан: Э.МАРТ
1 comment
Сайн уу
Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог.
Та бол сайхан зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм.
Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу?
Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг.
Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол
Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com
Бид танд талархаж байна