Тэртээ 1925 онд Швейцарийн женев хотноо Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болсон түүхтэй. Тус чуулганаар жил бүрийн зургадугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан.
Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн байдаг. Харин Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй. 1992 онд төрийн зүгээс зургадугаар сарын 01-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм.
Жил бүр уг өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудад зориулан нийсэлэлийн төв талбайд “Монгол хүүхдүүд” ёслолын үйл ажиллагаа зохиогддог байсан бол энэ жил “Ковид-19”-өөс үүдэн цуцлагдсан тус хүүхдийн баярыг гэртээ тэмдэглэхийг холбогдох байгууллагууд уриалсан билээ.