Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд нэгэн эмэгтэй гурван сартай хүүхдийнхээ хамт цонхоор үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тус хорооны дугаар байрны зургаадугаар давхраас эмэгтэй хүн хүүхдээ тэврээд үсэрсэн хэмээх дуудлага 19:00 цагийн орчимд ирсний дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад 1983 онд төрсөн эмэгтэй “У” нь гурван сартай охин “Т”-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллага шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээллээ.