Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
С.Даваасүрэн: “Хан талст”-ын барилгын суурийг нураана – updown.mn

С.Даваасүрэн: “Хан талст”-ын барилгын суурийг нураана

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2018 оны 07 сарын 19-07 сарын 23-ны хооронд НМХГ-ын 5 чиглэлийн 15 байцаагч төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж 16 зөрчил бүхий шалгалтын танилцуулгыг 07 сарын 30-ны өдөр гаргасан байна.

Шалгалтын үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 3,36 га газрыг холбогдох хууль тогтоомжийн зарим заалтыг зөрчиж Хан талст ХХК-д ашиглуулахыг зөвшөөрсөн зөрчил илэрчээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2014.06.23-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын эзэмшилд олгосон 973 га газраас тус цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан наран шарлагын цогцолборын төслийг хэрэгжүүлэх зорилгоор 3,36 га газрыг Хан-Талст ХХК-д ашиглуулахыг зөвшөөрсөн байна. Улмаар 2014 оны 07.18-ны өдөр ҮЦХ-ийн дарга Б.Саранчимэг газар ашиглагчийг төлөөлж Хан талст ХХК-ийн захирал Ш.Бат-Энх нар газрыг ашиглах тухай гэрээ байгуулжээ.

Энэ шийдвэрүүд нь
• Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь /газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно/,
• 35.2 дахь /энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй/,
•Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх /Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр концессийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно/,
• 27.2 дахь / Төрийн өмчийн газар, түүний хэвлий, төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг концессоор эзэмшүүлэх, ашиглуулах, концессын гэрээний үндсэн дээр шинээр бий болгох, шинэчлэн сайжруулахтай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна/ заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тухайн үед илрүүлсэн байна.

Иймд энэхүү үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь /албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах/, 7.1.6 дахь /албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх/ заалтуудын үндэслэл бүрдсэн байж болзошгүй тул шалгаж өгнө үү гэж АТГ-т дэд дарга С. Даваасүрэнгийн гарын үсэгтэй албан бичиг илгээж байжээ. АТГ-ын ахлах комиссор Л.Сүх-Очир 2018 оны 08.05-ны өдөр 05/7208 дугаартай албан бичгээр дараах хариуг ирүүлжээ. Үүнд “Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гээд харьяаллын дагуу Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд гомдлыг шилжүүллээ” гэсэн хариу илгээжээ.

НМХГ-аас хяналт шалгалтаар илрүүлсэн 16 заалт бүхий зөрчлийг арилгуулахаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулд 2018.08.17-ны өдөр албан шаардлага явуулж байжээ. Тус албан даалгаварт цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшил газрыг гэрээнд заасны дагуу ашиглах, эзэмшил газрынхаа зүүн ба зүүн хойд хэсэг мөн урд хэсгийн хил заагийн эргэлтийн цэгийг газар дээр тэмдэгжүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй зэрэг газартай холбоотой зөрчил дутагдлаа арилгахыг үүрэг болгож байжээ.

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу НМХГ-аас 2020.05.13-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талын барилгын суурийн арматурын ажил хийгдээд зогссон талбайг шалгахад барилга угсралтын ажил хийгдээгүй байсан ба экскаватороор овоолсон шороог шилжүүлэн зөөх ажил хийгдэж байсан тул Хан талст ХХК-ийн захирал Ш.Бат-Энхэд мэдэгдэх хуудас өгч шороо зөөвөрлөх ажлыг зогсоосон байна. Мөн 2020-05.26-ны Алтай Роуд ХХК гүйцэтгэж буй дугуйн зам доогуур Хан талст ХХК нь дулааны шугамыг ажил гүйцэтгэж байсныг зогсоож холбогдох бичиг баримт шалгуулахыг үүрэг болгож мэдэгдэх хуудас өгсөн. Тус байгууллага мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул зөрчлийн хэрэг үүсгэн ажиллаж байна.

НМХГ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн