ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас сумдын Мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, компьютер, ширээ сандал зэрэг тоног төхөөрөмжүүд олгож эхэлжээ. Тухайлбал, Ховд аймгийн 16 суманд төрийн мэдээлэл солилцооны “Хур” системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан Орон нутгийн хөгжлийн сангийн 40.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумдын Мал эмнэлгийн тасгуудад ухаалаг төхөөрөмжийг зөөврийн, утасгүй хэвлэгчийн хамт олгожээ.
Сум бүрийн Мал эмнэлгийн тасаг, нэгжид ажиллаж буй албан хаагчид жилдээ 4000-5000 км замыг туулж мал эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг байна. Тэд ийнхүү шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсанаар хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал сүргийг эрүүлжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдэж гэж үзжээ.