Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг 2020 он хүртэл сунгах тухай солилцох захидалд Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Солилцох захидалд гарын үсэг зурснаар ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн тусгайлсан зээлийн хэлэлцээрүүдийг байгуулах боломжтой болж байна.

Ерөнхий хэлэлцээрт 2018 оны нэгдүгээр сарын 16-нд гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос вонны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатайгаар авч байгаа юм.

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 7009 айлын түрээсийн орон сууцны хороолол барина

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх нөхцөлтэй ажээ. Энэхүү ерөнхий хэлэлцээрийн хүрээнд мөн “Солонго-1″, “Солонго-2″ орон сууцны хороолол барих төсөл, “Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа.

Орон сууцны хороолол барих төслүүдэд 381.5 сая ам.доллар зарцуулах бөгөөд зээлийн санхүүжилтээр нийт 7009 айлын түрээсийн орон сууцны хорооллыг барих юм байна. Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн энэ талаар хэлэхдээ “Төслийн хүрээнд 40-50 метр квадрат, 1-2 өрөө бүхий орон сууцнууд баригдахаар төлөвлөгдсөн.

Зам, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэцтэй, орчин үеийн шийдэл бүхий иргэдийн тав тухыг хангасан орчин үеийн орон сууцнууд баригдана гэж ойлгож болно. Эдгээр орон сууцнууд баригдсанаар Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдол үлэмж хэмжээгээр буурах ач холбогдолтой” гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн