Төв банкны ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр тус банкны Мөнгөний бодлогын газрын захирал ОУВС-гийн Б.Баярдаваа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 60 хувьтай байсан гэж дүгнэснээ танилцууллаа.
Энэ хөтөлбөрийн хүрээнд манай улс нийт 5.5 тэрбум ам.долларын багц санхүүжилтийг Дэлхийн банк, АХБ болон Япон, БНСУ, БНХАУ гэсэн донор орнуудаас авахаар тохиролцсон.
“Энэ бол бусад улсуудад байгаагүй ховор үзэгдэл. 5.5 тэрбум ам.доллар бол чамлах тоо биш. Хөтөлбөрийн явцад бид өмнө нь авсан гадаад бондуудаа дахин санхүүжүүллээ. Бидэнд бондыг шууд төлөх нөөц байгаагүй. ДИМ сан бондыг бүтнээр нь, ХХБ-ны 580 сая, Чингис бондын 500 сая ам.долларын бонд гээд нийт 4 тэрбум ам.долларын бондыг дахин санхүүжүүлжээ” гэж Б.Баярдаваа захирал онлов.
Үэнхээр ч хөтөлбөр авах үед буюу 2016 оны сүүлээр манай улс дефолт зарлах хэмжээний хүнд байдалд орсон. Мазаалай бондын хүү 10.875 хувь буюу маш өндөр, Хөгжлийн банкны хүү 29 хувьд хүрсэн юм. Манай улсын зээлжих зэрэглэлүүдийг томоохон агентлагууд дараалан С зэрэглэл рүү оруулан буулгасан. Иймд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хөтөлбөрийн дам, эерэг нөлөө их гэж Төв банк үзэж байна.
Манай улс 2017 оны арванхоёрдугаар сарын 19-нд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо зарласан юм. Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа гурван жил.