Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны “Коронавируст халдвар цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” 167 дугаар тогтоолын дагуу малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ.
Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн Монгол Улсын 2019 оны мал тооллогын бүртгэлийн мэдээлэлд үндэслэн “Монгол ямааны үүлдэр, омог. Ерөнхий шаардлага” (MNS 0550:2011) стандартаар тооцож, нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан малчдын дансанд шууд шилжүүлжээ.
Энэхүү урамшуулалд статистикийн мэдээлэлд бүртгэгдсэн нийт 203441 малчин, мал бүхий этгээд хамрагдахаас сумд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, албаар дамжуулан баталгаажуулсан нийт 196 009 малчдын нэрийн дансанд 170,779.6 мянган төгрөгийн урамшууллыг шууд олгож байгаа аж.
Урамшуулалд хамрагдахаас орон нутгаас дансны мэдээллээ дутуу ирүүлсэн 7433 малчин өөрийн нэрийн дансны мэдээллийг орон нутгийн хөдөө аж ахуйн тасгаараа дамжуулан яаманд ирүүлсэн тохиолдолд тухай бүр малчны нэрийн дансанд урамшууллын гүйлгээг шилжүүлэх болно гэв.