Францын баруун хэсгийн Лангон коммунд гудамжаар нэг “баяр” болжээ. Замаар бүтэн тонн шингэн шоколад урссан байна. Шоколадаар дүүргэсэн цистернтэй ачааны машин захиалгад шоколадыг бүгдийг нь зохих газарт нь хүргэж чадаагүй байна. Товлосон газраас тун ойрхон амтат ачаа нь урсаж эхэлжээ. Шоколад шууд зам дээр асгарсан тул замын хөдөлгөөнд саад болсон байна.

Шуурхай албаныхан яаралтай ирж, шоколадыг цэвэрлэх, цаашид асгарахаас сэргийлж чадсан аж. Цистернд нийт 24 тонн шоколад байснаас дор хаяж 1 тонн нь урсаж, хувин хувингаар зөөж цэвэрлэхээс өөр аргагүй болжээ.

mir24.tv

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн