Нүүрсний экспорт сэргэж 2050 машин нүүрс боомтуудаар гарлаа
2020-05-27 11:36

Цар тахлын хөл хорионоос үүдэн зогсонги байдалд ороод байсан нүүрсний экспорт эргэн сэргэж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтуудаар өчигдөр (2020.05.26) 1095 машин нүүрс экспортод гарчээ. Энэ сарын 23-нд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 955 машин нүүрс гаргасан юм.
Тодотгоход, Гадаад худалдааны нөхцөлийн индекс дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурсан бол өмнөх сараас гурван хувиар өсч 1.749-д хүрсэн. Өмнөх сараас сайжрахад чулуун нүүрсний экспортын үнэ өссөнөөс голлон шалтгаалжээ.