Долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Тэгвэл дөнгөж сая хуралдаанаар энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгахаар болсон Улсын Онцгой комиссын тогтоолыг баталлаа. Ингэснээр цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдлын хол хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгаж байна.
Хуралдаанаар нийт 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
1. “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
2. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол/
3. “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
4. “Дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журмыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
5. Тогтоол хүчингүй болгох тухай /Татварын улсын байцаагчид шагнал олгох тухай Засгийн газрын 2011 оны 344 дүгээр тогтоолын хавсралт/
6. “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн тайлан, мэдээ гаргах, түүнд дүн шинжилгээ хийх болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх журам/
7. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан боловсруулсан “Коронавирусний гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
8. “Нийгмийн халамжийн сангаас Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох, протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл*
9. “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам/
10. “Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
11. “Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг байгуулах байршлыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
12. “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр/
13. Бусад асуудал
14. Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар
15. Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй олон улсын арбитрын маргааны талаар
16. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 2018, 2019 онуудын үндсэн үйл ажиллагаа, санхүү, худалдан авалт болон бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнгийн талаар
17. 2020 оны хаврын тариалалтын бэлтгэлийг хангах ажлын дүнгийн талаар
18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2019 онд дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, бүтээгдэхүүний тайлангийн талаар.
1 comment
Ene hugatsaagaa tegeed sungasiin boluu yasiin bol shidweriig ni haanaas uzej boloh we